Хэвлэх DOC Татаж авах
ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ/ Их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн удирдах зөвлөлийн үлгэрчилсэн

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫСАЙДЫН ТУШААЛ

ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ/ Их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн удирдах зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм /


2002 оны 10 дугаар сарын 07-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 283A



“Боловсролын тухай” хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйл, “Дээд боловсролын тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 1,2, “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай” хуулийн 6 дугар зүйлийн 3, “Бага, дунд боловсролын тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:


1.”Их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн удирдах зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм”-ийг хавсралтын ёсоор баталсугай.


2.Гадаад улстай хамтарсан хэлбэрээр байгуулсан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдах зөвлөл энэхүү үлгэрчилсэн дүрмийг удирдлага болгон дүрмээ боловсруулж мөрдсүгэй.


3.Энэ дүрэмд нийцүүлэн төрийн болон төрийн бус өмчийн их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн удирдах зөвлөлийн дүрмийг шинэчлэн боловсруулж, мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын бодлого, зохицуулалтын газар /М.Баасанжав/, Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар /Г.Батболд/-т даалгасугай.


4.Энэ тушаал гарсантай холбогдуулан “Үлгэрчилсэн дүрэм батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2000 оны 92 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


                                                                                                        САЙД                                     А.ЦАНЖИД


                                             2002 оны 10-р сарын 18-ны өдрийн улсын бүртгэлийн 1920 дугаарт бүртгэсэн.