Хэвлэх DOC Татаж авах
ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ/ Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн зөвлөлийн /

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ/ Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн зөвлөлийн /


2002 оны 08 сарын 08 өдөр


Улаанбаатар хот


Дугаар 230



Боловсролын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 35 дугаар зүйл болон Бага, дунд боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:


1.”Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм”-ийг хавсралтын ёсоор баталсугай.


2.Сургууль, цэцэрлэгийн зөвлөлийг 2002 оны 9 дүгээр сард багтаан байгуулж ажиллуулахыг төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үүсгэн байгуулагч нарт даалгасугай.


3.Сургууль, цэцэрлэгийн зөвлөлийг байгуулах ажлын явцад хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар /Г.Батболд/-т даалгасугай.


                                                                          САЙД                                        А.ЦАНЖИД


                                                      2002 оны 8-р сарын 15-ны өдрийн улсын бүртгэлийн 1902 дугаарт бүртгэсэн.