A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ, ГЭРЭЭ БАТЛАХ ТУХАЙ /Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ, ГЭРЭЭ БАТЛАХ ТУХАЙ /Аймаг, нийслэлийн тээвэр зохицуулалтын албадын үлгэрчилсэн дүрэм, Аймаг, нийслэлийн Засаг дарга, Тээвэр зохицуулалтын албаны даргын хооронд байгуулах үлгэрчилсэн гэрээ/

2000 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 115

Авто тээврийн тухай хууль, холбогдох бусад дүрэм, журмыг аймаг, нийслэлд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

Нэг. Аймаг, нийслэлийн тээвэр зохицуулалтын албадын үлгэрчилсэн дүрмийг нэгдүгээр хавсралтаар, Аймаг, нийслэлийн Засаг дарга, Тээвэр зохицуулалтын албаны даргын хооронд байгуулах үлгэрчилсэн гэрээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Энэ тушаалыг 2001 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт мэдэгдэж, хэрэгжилтийг мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллахыг Авто тээврийн газрын дарга /Ж.Бат-эрдэнэ/-д даалгасугай.

Гурав. Энэ тушаал гарсантай холбогдуулан үлгэрчилсэн дүрэм батлах тухай Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1994 оны 66 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.

2000 оны 12 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн 1677 дугаарт бүртгэсэн