A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр

Дугаар 16

Улаанбаатар хот

КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 82 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:

"УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН

Дарга -Монгол Улсын Шадар сайд

Орлогч дарга -Онцгой байдлын ерөнхий газрын дарга

Гишүүд: -Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд;

-Барилга, хот байгуулалтын сайд;

-Батлан хамгаалахын сайд;

-Зам, тээврийн сайд;

-Уул уурхайн сайд;

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд;

-Хөдөлмөрийн сайд;

-Эрчим хүчний сайд;

-Эрүүл мэндийн сайд;

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч;

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга; -Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга; -Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Тагнуулын ерөнхий газрын дарга;

-Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга;

-Гаалийн ерөнхий газрын дарга;

-Цагдаагийн ерөнхий газрын дарга;

-Хил хамгаалах ерөнхий газрын дарга;

-Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга; -Цөмийн энергийн газрын дарга;

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга; -Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга; -Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга; -Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга (тохиролцсоноор);

-Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга.

Нарийн бичгийн дарга (орон тооны)".

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА