A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 09 сарын 18 өдөр

Дугаар  33

  Төрийн ордон, Улаанбаатар хот

АЙМАГ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2012 ОНЫ

ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ТЕХНИК ХЭРЭГСЭЛ

ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн сонгогчийн бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгсэл, санал авах, тоолох үйл ажиллагаанд "New Image Cast" автоматжуулах техник хэрэгслийг хэрэглэхийг зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоолыг 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД