A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫГ НЭГТГЭН, ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 186-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 3-ны өдөр Дугаар 122 хот

ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫГ НЭГТГЭН, ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2016-12-14-ний өдрийн 186-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-ыг үндэслэн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын бие бүрэлдэхүүнд үйлчлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтад оруулах зорилгоор Хууль зүйн яамны харьяа "Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг", Батлан хамгаалах яамны харьяа "Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталь"-ыг нэгтгэн "Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг" болгон өөрчлөн зохион байгуулж, Батлан хамгаалах яамны харьяанд ажиллуулсугай.

2. Цэргийн анги, байгууллагыг өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эзэмшиж, ашиглаж байгаа барилга байгууламжаас бусад эд хөрөнгийг балансаас балансад орон тоо, төсвийн хамт Батлан хамгаалахын сайдын төсвийн багцад шилжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин,Сангийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд даалгасугай.

3. Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг байгуулсантай холбогдуулан эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйлчлэх хүрээ, ажиллах журмыг баталж мөрдүүлэхийг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт үүрэг болгосугай.

4. Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, хууль зүйн үйлчилгээг чанаржуулах, нийтэд хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн зориулалтаар барьж байгаа барилгыг Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах асуудал хариуцсан байгууллагын албан контор, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын нэгдсэн цахим мэдээлэл болон иргэдэд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх төвийн зориулалтаар өөрчлөн засаж, тус тус балансад нь шилжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд даалгасугай. /ЗГ-ын 2013-5-11-ны 166-р тогтоолоор өөрчлөлт орсон/

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг байгуулах тухай" Засгийн газрын 2000 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.