A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 207

Улаанбаатар хот

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Нэгдсэн төв лабораторийн барилгыг хуулийн байгууллагын ажилтнуудыг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх төв байр болгон ашиглах зориулалтаар Улсын ерөнхий прокурорын газарт балансаас балансад шилжүүлэхийг Төрийн өмчийн хороо (Б.Заяабал)-нд зөвшөөрсүгэй

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР