A

A

A

Бүлэг: 1979

/ГТЕГ-ын 2016 оны А/40 дүгээр тушаалаар хүчингүй болсон/ ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ 2012 оны 11 сарын 09 өдөр Дугаар A/205 Улаанбаатар хот Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Гаалийн тухай хуулийн 79.7 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн хуралдааны 18/02 тоот шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ: 1. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 678 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан "Татваргүй барааны дэлгүүрийн горим хэрэгжүүлэх журам"-ын 2.3 дахь заалтад дараах агуулга бүхий хүснэгт нэмсүгэй:

5

Барааг гаалийн баталгаат агуулахаас өөр аж ахуйн нэгжийн татваргүй барааны дэлгүүрт оруулах

744

705

5

Барааг гаалийн баталгаат агуулахаас өөр аж ахуйн нэгжийн татваргүй барааны дэлгүүрт оруулах

744

705

2. Мөн журамд дараахь агуулга бүхий 2.6 заалт нэмсүгэй: "2.6. Татан буугдсан татваргүй барааны дэлгүүрийн барааг тухайн аж ахуйн нэгжийн хүсэлтээр гаалийн бүрдүүлэлтийн горимын 744 кодоор бүрдүүлэлт хийж, өөр аж ахуйн нэгжийн татваргүй барааны дэлгүүрт шилжүүлэх асуудлыг гаалийн удирдах төв байгууллага шийдвэрлэнэ." 3. Гаалийн бүрдүүлэлтийн горимын кодод орсон нэмэлт, өөрчлөлтийг CAIS програмд 2012 оны 11 дүгээр сарын –ны дотор оруулахыг Мэдээллийн технологийн төв /Д.Баатарбал/-д даалгасугай. 4. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Гаалийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын дарга /Д.Оюунчимэг/-д үүрэг болгосугай. 5. Энэ тушаалыг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ Улсын нэгдсэн бүртгэлийн 2012 оны 11 сарын 09-ний өдрийн 3350 дугаарт бүртгэв.