A

A

A

Бүлэг: 1979

/ГТЕГ-ын 2016 оны А/40 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2012 оны 11 дүгээр сарын 27 Дугаар A/221 Улаанбаатар хот

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Гаалийн тухай хуулийн 79.7 дахь хэсэг, 271.1.2 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 676 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ын 2.3 дахь заалтын 6 дугаар хүснэгтэд дараах нэмэлт, өөрчлөлт оруулсугай:

1.1..."нефть бүтээгдэхүүн" гэснийг "автобензин, дизелийн түлш" гэж өөрчлөх;

1.2...Гашуунсухайт гэсний дараа Бичигт, Хавирга, Шивээхүрэн гэж нэмэх;

1.3. дараах дэд хүснэгт нэмэх

Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор

415

шаардахгүй

Олборлосон нүүрсээ экспортод гаргахгүйгээр дотоодын хэрэгцээнд тогтмол нийлүүлдэг Ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор

416

шаардахгүй

2. Энэ тушаалаар орсон өөрчлөлтийг CAIS програмд оруулахыг Мэдээллийн технологийн төв /Д.Баатарбал/-д даалгасугай.

ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ