A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын нийтлэг журам/ - Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 239

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтыг оновчтой болгох, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам"-ыг хавсралтаар баталж, 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдүүлэхээр тогтоосугай.

2.Батлагдсан журмыг мөрдөж ажиллахыг холбогдох төсвийн эрх захирагч нарт үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2010 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 24 дүгээр тушаалаар батлагдсан "Орон нутгийн нөөц санг төлөвлөх, зарцуулах, гүйцэтгэлийг тооцох нийтлэг журам"-ыг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ч.УЛААН

/Сангийн сайдын 2015 оны 165-р тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав./

Улсын нэгдсэн бүртгэлийн 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3353 дугаарт бүртгэв.