A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” тогтоолд нэмэлт оруулах тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 09 сарын 14 өдөр

 Дугаар  31    

Төрийн ордон, Улаанбаатар хот

“Хүний хөгжил сангаас Монгол Улсын

иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн

хэмжээг тогтоох тухай” тогтоолд

 нэмэлт оруулах тухай

 

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 53 дугаар тогтоолын 1 дэх заалтад дор дурдсан агуулгатай 4 дэх дэд заалт нэмсүгэй:

"4/0-18 насны хүүхэд бүрд 2012 оны 10-12 дугаар саруудад 20 000 /хорин мянга/ төгрөг."

2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД