A

A

A

Бүлэг: 1979

 

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 10 сарын 05 өдөр

 Дугаар  40

 Төрийн ордон, Улаанбаатар хот

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн,

  даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Намсрайжавын Лувсанжавыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД