A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 12 сарын 20 өдөр

  Дугаар  68  

 Төрийн ордон, Улаанбаатар хот

Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай

Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай" Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалт"-ын 2 дахь заалтын "Бүх төрлийн спирт" гэснийг "Судалгаа, шинжилгээний зориулалттайгаас бусад этилийн спирт" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД