A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИЙГ 

ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль /цаашид “Шүүхийн тухай багц хууль” гэх/-ийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын дээд шүүхийн шүүгчдийн орон тоог нэмж, нэмэгдсэн орон тоонд шүүгчийг сонгон шалгаруулан, Монгол Улсын Их Хуралд танилцуулж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ажлыг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2002 оны 7 дугаар сарын 04-ний өдөр баталсан Шүүхийн тухай хуульд нийцүүлэн зохион байгуулна.

2 дугаар зүйл.

Хэвлэх

Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын Засгийн газар Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай дүрэм, стандарт, журмыг боловсруулж, батлуулах, бүтэц, зохион байгуулалтын болон техник хэрэгсэл, санхүү, эдийн засгийн холбогдох арга хэмжээг 2013 оны 4 дүгээр сарын 15-наас мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор багтаан зохион байгуулна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД