A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 2 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 39

Улаанбаатар хот

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сум дундын 2 дугаар шүүхийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй конторын хуучин барилгыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сум дундын прокурорын газарт балансаас балансад шилжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА