A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний туха
Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

 

2013 оны 02 сарын 08 өдөр

      Дугаар  19   

 Төрийн ордон, Улаанбаатар хот

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:

1/хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт оношлох, нийгэмшүүлэх, хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд нийгмийн хамгааллын, эрүүл мэндийн сэргээн засах үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судлан үзэж холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх боловсролын үйлчилгээг тусгай сургууль болон сэргээн засалтын бусад төрөлжсөн байгууллага эзэмшүүлэх ажлыг шинэчлэн зохион байгуулах;

3/хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажиллах чиглэлээр мэргэших дохионы хэлний багш, арга зүйч, эмч, согог зүйч зэргийг бэлтгэх зорилгоор нийт 20-оос доошгүй хүнийг жил бүр гэрээгээр, сургалтын төрийн сангийн зардлаар гадаадад сургах арга хэмжээ авах.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /З.Баянсэлэнгэ/-нд даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД