A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 34

Улаанбаатар хот

СТРАТЕГИ, ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг 1 дүгээр хавсралт ёсоор, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Стратеги, төлөвлөгөөний зорилт, арга хэмжээний болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, жил бүрийн улсын төсөвт тусгаж гадаад, дотоодын болон хувийн хэвшлийн байгууллагын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасугай.

3. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, төлөвлөгөөг өөрийн эрхлэх асуудлын хүрээ, харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ