A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖИЖИГЛЭН САВЛАГААТАЙ 25 ХУВИАС ДЭЭШ КОНЦЕНТРАЦТАЙ ЦУУНЫ ХҮЧЛИЙГ ХҮНСНИЙ ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2012 оны 12 дугаар сарын 27 -ны өдөр Улаанбаатар

Дугаар А-149/447

Улаанбаатар хот

Жижиглэн савалгаатай 25%-аас дээш концентрацитай цууны хүчлийг хүнсний зориулалтаар ашиглахыг хориглох тухай

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.6 дахь заалт, Засгийн газрын 2007 оны 95, 2012 оны 145 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон 25%-аас дээш концентрацитай, 500 мл хүртэл хэмжээгээр жижиглэн савласан цууны хүчлийг хүнсний зориулалтаар ашиглахыг 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хориглосугай.

2. Энэхүү тушаалыг холбогдох газарт хүргүүлэх, сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга (Д.Мөнхбат), Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга (Л.Жаргалсайхан) нарт үүрэг болгосугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙД С.ОЮУН

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Н.УДВАЛ