Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Оюутан элсүүлэх журам/

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2013оны 3 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар А/79

Улаанбаатар хот

Журам шинэчлэн  батлах тухай

“Дээд боловсролын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.”Оюутан элсүүлэх журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан “Журам батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 422 дугаар тушаал, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 483 дугаар тушаал, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 54 дүгээр  тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

                                  

                                                                                  САЙД                        Л.ГАНТӨМӨР

 

/БСШУС-ын 2016-03-16-ны А/87 дугаар тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав/