A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 3 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 124

Улаанбаатар хот

АВТО ЗАМЫН ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоол, Улсын Их Хурлын 2011 оны 15 дугаар тогтоол, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн санхүүжилтээр 2013 онд баригдах авто замын барилгын ажил болон технологийн хяналт хийх зөвлөх үйлчилгээний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Хавсралтад дурдсан авто зам барилгын ажил болон зөвлөх үйлчилгээг санхүүжүүлэхэд шаардагдах 570.0 (таван зуун дал) хүртэл тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан 2013 онд санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.

3. Энэ тогтоолын хавсралтад заасан ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж хугацаанд нь хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар), Хөгжлийн банкны санхүүжилтийн үндсэн болон хүүгийн төлбөрт шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусган шийдвэрлэж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР