A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 5 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 162

Улаанбаатар хот

ЗАРИМ АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХУГАЦААГ ТОГТООХ ТУХАЙ

Архангай, Завхан, Төв, Хэнтий аймгийн Засаг дарга нараас тавьсан саналын дагуу Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Архангай, Завхан, Төв, Хэнтий аймгийн баяр наадмыг 2013 оны 7 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд тус тус тэмдэглэхээр тогтоосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА