A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 5 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 159

Улаанбаатар хот

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Оюутолгой" ХХК-ийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа цогцолбор барилгыг техник технологийн шаталсан сургалттай Монгол-Германы хамтарсан Технологийн дээд сургуулийн мэдэлд шилжүүлсүгэй.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан барилгыг барьж дуусгахад шаардагдах хөрөнгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013, 2014 оны төсвийн багцад тусган санхүүжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасугай.

3. Монгол-Германы хамтарсан Технологийн дээд сургуулийн барилгыг холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн өмчид бүртгэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР