Хэвлэх DOC Татаж авах
“ГУДАМЖ ТӨСӨЛ”-ИЙГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 196-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

 

 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны  2 дугаар                                                                                                                                                                                                       Улаанбаатар
сарын   7-ны  өдөр 
                                                                                                 Дугаар 46                                                                                              хот

 

“ГУДАМЖ ТӨСӨЛ”-ИЙГ БАТЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2017 оны 196-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2017-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөна/

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх зорилго бүхий “Гудамж төсөл”-ийг хавсралт ёсоор баталсугай. /ЗГ-ын 2014-3-21-ний 96-р тогтоолоор 1-р зүйл болон хавсралтад, ЗГ-ын 2014-7-28-ны 244-р тогтоолоор хавсралтад, ЗГ-ын 2015-1-12-ны өдрийн 9-р тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон/

 

2. “Гудамж төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, аймгийн засаг дарга нарт даалгасугай. /ЗГ-ын 2014-3-21-ний өдрийн 96, ЗГ-ын 2015-1-12-ны өдрийн 9-р тогтоолоор өөрчлөлт орсон/

 

3. Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийн талаархи саналыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай.

 

 


Монгол Улсын Ерөнхий сайд                                              Н.АЛТАНХУЯГ

 

Эдийн засгийн хөгжлийн сайд                                             Н.БАТБАЯР