A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАХ, АРИУТГАХ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОДИСЫГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЭМС-ын 2017-А/143 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2017-А/143 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2013 оны 1 сарын 02 Дугаар 03 Улаанбаатар хот

Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодисыг улсын бүртгэлд бүртгэх журам батлах тухай

Эрүүл мэндийн тухай хуулийн 41.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодисыг улсын бүртгэлд бүртгэх журам"-ыг нэгдүгээр, " Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодисын улсын бүртгэлийн гэрчилгээний загвар"-ыг хоёрдугаар, "Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх ажил үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын тайлан мэдээний маягт"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх үйл ажиллагааны тайлан мэдээг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны дотор Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлж байхыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт, ирүүлсэн мэдээг нэгтгэж жил бүрийн 2 дугаар сарын 1-ны дотор Эрүүл мэндийн яамны Химийн аюулгүй байдал, хордлогын менежментийг зохицуулах зөвлөлд хүргүүлж байхыг Халдварт өвчин судлалын үндэсний төв (Д.Нямхүү)-д даалгасугай.

3. Тухайн жилд Монгол улсад ашиглаж болох ахуйн хортон, шавж мэрэгч устгалын болон ариутгал халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалтыг батлах хамтарсан тушаалд бүртгэгдсэн бодисыг оруулж байхыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Мөнхбат)-д даалгасугай.

4. Журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Хатанбаатар)-т үүрэг болгосугай.

5. Энэхүү журам батлагдсантай холбоотой Эрүүл мэндийн сайдын 2011 оны 366 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.