A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 179

Улаанбаатар хот

2013 ОНД ИРГЭНД ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН ХЭМЖЭЭ, БАЙРШИЛ, ЗОРИУЛАЛТЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9.1.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн 2013 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Барилга, хот байгуулалтын сайд Ц.БАЯРСАЙХАН