A

A

A

Бүлэг: 1979
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ШИЙДВЭР
ГАЗРЫН ТӨЛБӨР БАРАГДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2006 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр Дархан

Дугаар 70

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3, 6, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтуудыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:
1.Аймгийн газар ашиглалтын нөөц чадавхийг дээшлүүлэх, орон нутгийн төсвийн орлогыг тогтвортой нэмэгдүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд аж ахуйн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа болон газрын тооллого бүртгэлд хамрагдаагүй иргэн, хуулийн этгээдийн нэгж талбарт тооллого явуулж, бүртгэлийн ажлыг шинэчлэн хийхийг Газрын албаны дарга /З.Мөнхбат/-д даалгасугай.
2.Газрын тооллого, бүртгэл хийж, газрын төлбөр ногдуулж барагдуулах, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах ажилд шаардагдах хөрөнгийг гаргаж газрын төлбөр ногдуулалтанд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Д.Хаянхярваа/-д үүрэг болгосугай.

ДАРГА Л.ГҮНЧИН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Р.ТУНГАЛАГ-ЭРДЭНЭ