A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • “ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ЦАЛИНГИЙН САНГ ТОГТООХ ТУХАЙ” ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2013 оны 05 сарын 23 өдөр

Дугаар  38     

      Төрийн ордон, Улаанбаатар хот

“Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай”  тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Прокурорын байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай" Улсын Их Хурлын 1993 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"

Гурав.Дүүргийн прокурорын газар

1

Дүүргийн 1 дүгээр прокурорын газар

Баянзүрх дүүрэг

Нийслэлийн Баянзүрх /Гачуурт/, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг

2

Дүүргийн 2 дугаар прокурорын газар

Сонгинохайрхан

дүүрэг

Нийслэлийн Баянгол,

Хан-Уул, Сонгинохайрхан /Жаргалант/ дүүрэг

3

Дүүргийн 3 дугаар прокурорын газар

Багануур дүүрэг

Нийслэлийн Багануур дүүрэг болон Төв аймгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр сумд, Хэнтий аймгийн Цэнхэр-Мандал сум

4

Дүүргийн 4 дүгээр прокурорын газар

Налайх дүүрэг

Нийслэлийн Налайх, Багахангай дүүрэг болон Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумд

"

2.Энэ тогтоолыг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД