A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 6 дугаар сарын 7-ны өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС 

 ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

Газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.

Хэвлэх

Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан бараа, материалын жагсаалтыг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/"-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.

3 дугаар зүйл.

Хэвлэх

Энэ хуулийг 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД