A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • САВ ГАЗРЫН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛАХ , АЖИЛЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС-ын 2018 оны А/57 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖС-ын 2018 оны А/57 дугаар тушаалаар хүчингүй болсон/

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙДЫН

ТУШААЛ

2013 оны 04 дугаар 22 өдөр Дугаар А-124 Улаанбаатар хот

Сав газрын зөвлөлийг байгуулах, ажиллах

нийтлэг журам батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Усны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Сав газрын зөвлөлийг байгуулах, ажиллах нийтлэг журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Сав газрын зөвлөлийг байгуулах, мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/, Сав газрын удирдлагын хэлтэс /Г.Ганбат/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Байгаль орчны сайдын 2006 оны 06 дугаар сарын 09 –ний өдрийн 187 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.