A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС-ын 2019 оны А/809 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖС-ын 2019 оны А/809 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2013 оны 4 сарын 24 -ний өдөр Дугаар А-126 Улаанбаатар хот

"Журам батлах тухай"

"Байгаль орчныг хамгаалах тухай хууль"-ийн 101 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:

1.Байгаль орчны аудит хийх эрх олгох журмыг 1 дүгээр, байгаль орчны аудит хийх аргачлалыг 2 дугаар, байгаль орчны аудит хийх эрхийн гэрчилгээний загварыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Байгаль орчны аудит хийх эрх олгох асуудлыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн хурлаар тухай бүр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхыг Мэргэжлийн зөвлөлийн дарга Д.Энхбат, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга П.Цогтсайхан нарт тус тус даалгасугай.

3.Тухайн жилд байгаль орчны аудит хийлгэсэн аж ахуйн нэгжийн талаарх тайлан болон дараа жил хуваарьт аудит хийлгэх аж ахуйн нэгжийн жагсаалтыг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор яаманд ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Байгаль орчны албадын дарга нарт үүрэг болгосугай.

САЙД С.ОЮУН