- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН
ЗАХИРАМЖ
2013 оны 7 дугаар Улаанбаатар
сарын 17-ны өдөр Дугаар 114 хот
ШИГШМЭЛ БОЛОН ХУРДАН МОРИНЫ БҮСИЙН
ЗУНЫ УРАЛДААНЫ 2013 ОНЫ ХУВААРИЙГ
ТОГТООХ ТУХАЙ
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, Засгийн газрын тухай хуулийн 30.1-д заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-6” уралдааныг 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хархоринд, Хангайн бүсийн зуны уралдааныг Архангай аймагт, Төвийн бүсийн зуны уралдааныг Өвөрхангай аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Завхан аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Хэнтий аймагт 2013 оны 7 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсугай.
2. Дээр дурдсан хурдан морьдын уралдааныг тогтоосон хугацаанд Монголын хурдан морины уралдааны дүрмийн дагуу зохион байгуулахыг холбогдох аймгийн Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоонд тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ