A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 8 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 291

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Боловсролын тухай хуулийн 39.7, Төсвийн тухай хуулийн 25.6-г тус тус үндэслэн, Засгийн газрын 1991 оны 204 дүгээр тогтоолоор баталсан Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 20 дугаар зүйлийн 1-д заасан сургалтын урамшууллын хөрөнгийг үр ашигтай зарцуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын Засгийн газраас гэрээлэгч компаниудтай байгуулсан "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-ний дагуу компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах ажлыг журмын дагуу зохион байгуулж ажиллахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ