A

A

A

Бүлэг: 1979

/УБЕГ-ын 2015-334-р тушаалаар хүчингүй болсон/

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2013 оны 6 сарын 19-ний өдөр Дугаар 742 Улаанбаатар хот

Журам батлах тухай

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.1.2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4, Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 20 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах, хадгалах журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас /УБ-09/"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү журмыг мөрдөж ажиллахыг хуулийн этгээдийн улсын /ахлах/ бүртгэгч нарт үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтийг ханган, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Тэргүүн дэд дарга Т.Баттулга, Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Жолбарс нарт даалгасугай.

4.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2009 оны 391 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ц.ПҮРЭВДОРЖ