A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО, УЛСЫН БҮРТГЭЛ СТАТИСТИЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН 2016 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН 18/А/361 ТОГТООЛ/ТУШААЛААР ХҮЧИНГҮЙ БОЛСОН.

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТОГТООЛ/ТУШААЛ

2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Дугаар 143/836 Улаанбаатар хот

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ НЯГТЛАН ШАЛГАХ, ТҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ НЯГТЛАН ШАЛГАХ, ТҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.11 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ТОГТООН, ТУШААХ нь:

1."Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах тухай журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнууд болон сонгуулийн хороодын дарга, нарийн бичийн дарга нарт тус тус даалгасугай.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА Н.ЛУВСАНЖАВ

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ц.ПҮРЭВДОРЖ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН