Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ/ аймаг, нийслэлийн Боловсролын газрын үлгэрчилсэн  журам/

МОНГОЛ УЛСЫН

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

САЙДЫН ТУШААЛ

 

2013 оны 08 сарын 19-ний өдөр                                                        Дугаар А/315                                                              Улаанбаатар хот

 

 

Журам шинэчлэн батлах тухай

           

Засгийн газрын тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

1.”Аймаг, нийслэлийн Боловсролын газрын үлгэрчилсэн журам”-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

 

2. Энэхүү журамд нийцүүлэн газрын ажиллах журмыг боловсруулан батлуулж, мөрдөн ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт үүрэг болгосугай.

 

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Журам батлах тухай” 2003 оны 82 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

Л.ГАНТӨМӨР