Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох /  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан Журам шинэчлэн батлах тухай 2016.11.02 А/216/А/104 тушаалаар хүчингүй болсон

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан Журам шинэчлэн батлах тухай 2016.11.02 А/216/А/104 тушаалаар хүчингүчй болсон.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД,

ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2013 оны 07 сарын 05-ны өдөр                                                   Дугаар А/136, А271                                               Улаанбаатар

 

 

Журам батлах тухай

 

Монгол Улсын Засгийн газрын тухай  хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5,Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн үндэслэн ТУШААХ нь:

 

1.“Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд таюигдах шаардлагыг  тогтоох журам”-ыг 1 дүгээр хавсралтаар “Мэргэжлийн сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг хангасан гэрчилгээний загвар”-ыг 2 дугаар хавсралтаар ,бүрдүүлэх баримт бичгийн загварыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2. Энэхүү журмыг батлагдсантай холбогдуулан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2003 оны 25 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

                                        БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД                                  ХӨДӨЛМӨРИЙН САЙД

 

                                 Л.ГАНТӨМӨР                                                         Я.САНЖМЯТАВ