Хэвлэх DOC Татаж авах
БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ  ТӨЛБӨРИЙН ОРЛОГООС БАЙГАЛЬ  ОРЧНЫГ ХАМГААЛАХ, БАЙГАЛИЙН  НӨӨЦИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ АРГА  ХЭМЖЭЭНД ЗАРЦУУЛАХ ХӨРӨНГИЙН  ХУВЬ, ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ  ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр

1 дүгээр зүйл.2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай хуулийг хүчингүй болсонд  тооцсугай.

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                Д.ДЭМБЭРЭЛ