A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал
  • Журам батлах тухай /Татвар төлөгчийг бүртгэх журам, татвар төлөгчийг бүртгэх ТБ-01, 02, 03, татвар төлөгчийг бүртгэлээс хасах ТБ-05/ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН 2017-01-02 А/06 ТУШААЛААР ХҮЧИНГҮЙ БОЛСОН
Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН 2017-01-02 А/06 ТУШААЛААР ХҮЧИНГҮЙ БОЛСОН

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

Журам батлах тухай /Татвар төлөгчийг бүртгэх журам, татвар төлөгчийг бүртгэх ТБ-01, 02, 03, татвар төлөгчийг бүртгэлээс хасах ТБ-05/

2012 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Дугаар 236 Улаанбаатар хот

Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6.2, 13 дугаар зүйлийн 13.9 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Татвар төлөгчийг бүртгэх журам, татвар төлөгчийг бүртгэх ТБ-01, 02, 03, татвар төлөгчийг бүртгэлээс хасах ТБ-05, нэмэлт өөрчлөлт оруулах ТБ-06 маягтын загварыг хавсралт- 1, 2, 3, 4, 5, 6-аар баталсугай.

2. Энэхүү журмыг татварын албаны хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Татвар төлөгчтэй харилцах хэлтэс /Д.Баяраа/, Мэдээлэл, статистикийн хэлтэс /Г.Батсайхан/, Мэдээлэл, технологийн төв /Н.Нямдорж/, УТОХГ, нийслэл, аймаг, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

3. Журмыг 2012 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 527 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.БАТТӨМӨР