Хэвлэх DOC Татаж авах
Аргачилсан заавар батлах тухай /Газрын доорх усны нөөцийг хүлээн авах ангилал, зэрэглэл/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

Аргачилсан заавар батлах тухай /Газрын доорх усны нөөцийг хүлээн авах ангилал, зэрэглэл/

 

                    2012 оны 1 дүгээр
                    сарын 17-ны өдөр                                                                    Дугаар  А-28                                                                Улаанбаатар хот

 

 

“Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, “Усны тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

 

1. “Газрын доорх усны нөөцийг хүлээн авах ангилал, зэрэглэл”-ийн аргачилсан зааврыг 1 дүгээр, Гидрогеологийн судалгааны ажлын тайлангийн агуулгыг 2 дугаар, Гидрогеологийн судалгааны ажлын тайлангийн агуулгын тайлбарыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2. Гидрогеологийн эрэл, хайгуулын судалгааны үр дүнгээр тогтоогдсон газрын доорх усны нөөцийг энэхүү аргачилсан зааврын дагуу хүлээж авахыг Усны газрын дарга Ц.Бадрахад үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                  САЙД                                                 Л.ГАНСҮХ