A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Хүний дархлал хомсдлын вирүсийн халдвараас сэргийлэх арга хэмжээний тухай /УУХҮС-ын 2016.10.05 дугаар сарын А/32 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/УУХҮС-ын 2016.10.05 дугаар сарын А/32 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН

ТУШААЛ

Хүний дархлал хомсдлын вирүсийн

халдвараас сэргийлэх арга хэмжээний тухай

2012 оны 05 дугаар

сарын 02-ний өдөр Дугаар 86 Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.11, 24 дүгээр зүйлийн 24.2, Хүний дархлал хомсдолын вирүсийн халдвар, дархлал олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 5 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт, Монгол улсын Яамны эрх зyйн байдлын тухай тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.4, Засгийн газрын 2010 оны 43 дугаар тогтоолын 3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хүрээнд ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах журмыг нэгдүгээр хавсралтаар, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хорооны Эрдэс баялаг, эрчим хүчний салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хорооны Эрдэс баялаг, эрчим хүчний салбар зөвлөлийн ажиллах дүрмийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хэмжээнд хэрэгжих төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл болон харъяа агентлаг, байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй байгуулах гэрээ, жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, зардалд ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг тусган, хэрэгжилтийг ханган ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Д.Хүрэлбаатар), Ашигт малтмалын газрын дарга (түр орлон гүйцэтгэгч М.Ариунбаяр), Газрын тосны газрын дарга (түр орлон гүйцэтгэгч П.Сарангэрэл), Эрчим хүчний газрын дарга (Ц.Баярбаатар)-д тус тус үүрэг болгосугай.