A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 160 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2013 оны 2 дугаар сарын 01                                                                                                                                                                                   Улаанбаатар хот

Дугаар 01

Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 160 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох

заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.30 цаг

            Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Т.Лхагваа, Д.Наранчимэг, Д.Сугар /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн А.Гантамир, Сонгуулийн ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус Хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанжаргал, ахлах шинжээч Д.Бат-Эрдэнэ нар оролцов.

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаандаар 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Сонгуулийн ерөнхий хорооны 160 дугаар тогтоол Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

         Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн А.Гантамир Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн мэдүүлсэн 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн 22 дугаар тойргийн дахин санал хураалтаар нэр дэвшигч Д.Арвинг Улсын Их Хурлын гишүүнд сонгогдсон шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцэд дараах мэдээллийг гаргаж байна.

  1. Үндсэн хуулийн 1.2-т заалтыг зөрчсөн тухай:

Үндсэн хуулийн 1.2-т “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Учир нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51.1.2-т “тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн 50-аас дээш хувь нь санал хураалтад оролцоогүй” бол тухайн сонгуулийг хүчингүй гэж үзэж дахин сонгууль явуулах ёстой  талаар заасан байна. Гэтэл энэхүү заалт нь дахин санал хураалтад хамааруулахгүйгээр тухайн шийдвэрийг гаргасан нь буруу юм. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51.1.2-т заасан заалтыг биелүүлэхээс татгалзсан байна. Энэ нь Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

  1. Үндсэн хуулийн 21.2 заалтыг зөрчсөн тухай:

Монгол Улсын Үндсэн хуулийн 21.2-т “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ ...сонгоно.”  Иргэд Улсын Их Хурлын гишүүнийг нийтээрээ сонгох талаар Үндсэн хуульд заасан байгаа. Иргэд нийтээрээ гэдэг нь агуулгын хувьд сонгогчдын олонх /50+1/ оролцсон байхыг хэлнэ гэж ойлгож байна. Ардчилал олонхийн зарчимд үндэслэж аливаа асуудлыг шийддэг учир энэхүү зарчим нь сонгуульд ч үйлчлэх ёстойг ийнхүү Үндсэн хуульд нийтээрээ гэсэн агуулгаар тусгасан гэж миний хувьд ойлгож байна. Улсын Их Хурлын ээлжит ч байсан дахин санал хураалт, дахин сонгууль, нөхөн сонгууль зэрэг нь бүгд л Улсын Их Хурлын гишүүнийг сонгох  үндсэн утга агуулгатай учир энд нийтээрээ оролцох ёстой буюу 50+1 ирцийн нийтлэг заалт үйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд Сонгуулийн ерөнхий хорооны Улсын Их Хурлын даргад 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өргөн барьсан нэр дэвшигч Д.Арвиныг бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч сонгогдсонд тооцсон шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгаж өгнө үү” гэжээ.

          Хоёр. Сонгуулийн ерөнхий хорооноос 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаар тоот албан бичгээр  Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

         “Иргэн А.Гантамир Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ   Сонгуулийн ерөнхий хорооны 160 дугаар тогтоол нь  Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.2-т  заасныг зөрчиж улмаар Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2,  Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчсөн гэж дурдсан байна. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нь Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгууль, Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй төрийн байгууллага мөн бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д зааснаар үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг баримтлан ажилладаг бие даасан хараат бус байгууллага юм.

        2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр  Улсын Их Хурлын сонгуулийн 22 дугаар тойргийн хороонд явагдсан Улсын Их Хурлын сонгуульд нийт 206836 сонгогч бүртгэгдсэнээс 131447 сонгогч буюу 63.6 хувь нь санал хураалтад оролцож саналаа өгсөнөөр ирцийн хувьд энэ сонгууль хүчин төгөлдөр болсон. Харин тус тойргийн 3 мандатын зөвхөн хоёрт нь сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч сонгогдсон.

            Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Тойрогт санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийн тоо тухайн тойргийн мандатын тоонд хүрээгүй бол үлдсэн мандатад дахин санал хураалт явуулна” гэж заасан. Мөн хуулийн 48.6-д “... дахин санал хураалтад хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тооноос хоёр дахин илүү тооны нэр дэвшигчийг оруулах бөгөөд сонгогч зөвхөн үлдсэн мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн төлөө санал өгнө.”  гэж тус тус заасан.

            Иймд  хуулийн дээрх заалтын дагуу тус тойргийн үлдсэн 1 мандатад дахин санал хураалт явуулсан.

            Нэр дэвшигч Д.Арвин дахин санал хураалтад оролцсон сонгогчдын хамгийн олон буюу 43.1 хувийн санал авч санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авах хуулийн шаардлагыг хангасан болно.

            Иймд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 49 дүгээр зүйлийн 49.3-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 160 дугаар тогтоолоор түүнийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

            Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйл нь дахин сонгууль явуулах харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалт юм. Харин Улсын Их Хурлын сонгуулийн 22 дугаар тойрогт явагдсан санал хураалт бол Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.4-т заасны дагуу явагдсан дахин санал хураалт юм.

            Дахин санал хураалт болон дахин сонгууль хоёр нь дээр дурдсанчлан ялгаатай ойлголт бөгөөд энэ харилцааг зохицуулсан хэм хэмжээ нь тусдаа зохицуулалттай юм. Иймд иргэн А.Гантамирын гаргасан мэдээллийг үндэслэлгүй гэж үзэж байна.

            Сонгуулийн ерөнхий хороо нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх үндсэн зарчмыг баримталж Үндсэн хуулиар олгогдсон иргэний сонгох, сонгогдох эрхийг хангаж ажилласан  болно.” гэжээ.

Үндэслэл:

            1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг нь тойрогт явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох үндэслэлд хамааралтай байна. Сонгуулийн ерөнхий хороо 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 160 дугаар тогтоолоо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу гаргасан байна.

            2.Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 160 дугаар тогтоол Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2; Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

            1.Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны “Санал хураалтын дүнгийн тухай” 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 160 дугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”; Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ ... сонгоно.” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

          2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ                                                             Ж.АМАРСАНАА

ГИШҮҮД                                                                   П.ОЧИРБАТ

Т.ЛХАГВАА

Д.НАРАНЧИМЭГ

                                                                        Д.СУГАР