- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 7 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 254
Улаанбаатар хот
САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалт, Усны тухай хуулийн 4.10, Төсвийн тухай хуулийн 11.1.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Гол, мөрний Сав газрын захиргаадыг байгуулан ажиллуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатарт, Сав газрын захиргааны төсвийн зарлагын норм, норматив, бүтэц болон орон тооны жишиг хязгаарыг тогтоон мөрдүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Хаянхярваад тус тус даалгасугай.
2. Сав газрын захиргаадын үйл ажиллагаанд 2012 онд шаардагдах зардлыг Монгол Улсын төсвийн тодотголд тусгаж, цаашид жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар нарт даалгасугай.
3. Сав газрын захиргаадыг албан контороор хангах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.ЦОГТБААТАР
Текст томруулах
A
A
A