A

A

A

Бүлэг: 1979
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН XII ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

2011 оны 06 сарын 16 өдөр Зуунмод

Дугаар 03

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар тогтоох тухай аймгийн Засаг дарга Ц.Энхбатын мэдээлэл, Хурлын Эдийн засаг, төсөв санхүү, үйлдвэрлэл, дэд бүтцийн хорооны дүгнэлтийг хэлэлцээд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арванхоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
  №   Үл хөдлөх эд хөрөнгийн төрлүүд Хөрөнгийн нийт үнэлгээнд ногдуулах албан татварын хэмжээ     / хувь /
Аймгийн төв Зуунмод сум Бусад сум
1 Үйлдвэрлэлийн зориулалттай болон ийм зориулалтаар ашиглагдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө   0.6%   0.6%
2 Хөдөө аж ахуй, газар тариалангийн зориулалттай болон ийм зориулалтаар ашиглагдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө 0.6% 0.6%
3 Худалдаа, нийтийн хоолны зориулалттай болон ийм зориулалтаар ашиглагдаж байгаа, үл хөдлөх эд хөрөнгө 0.6% 0.6%
4 Дэд бүтэц, нийтийн  аж ахуй, ахуйн үйлчилгээний  зориулалттай болон ийм зориулалтаар ашиглагдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө 0.6% 0.6%
5 Амралт, сувилал, зочид буудал, аялал жуулчлалын зориулалттай болон ийм зориулалтаар ашиглагдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө 0.6% 0.6%
6 Шашин сүм хийдийн зориулалттай болон ийм зориулалтаар ашиглагдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө 0.6% 0.6%
7 Албан конторын зориулалттай болон ийм зориулалтаар ашиглагдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө   0.6%   0.6%
8 Иргэнд өмчлүүлсэн газар 0.6% 0.6%
9 Уул уурхай, ашигт малтмал, шатахууны зориулалттай болон ийм зориулалтаар ашиглагдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө 1.0% 1.0%
2. Аймгийн хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, татвар төлөх хуулийн этгээд хийгээд татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгийн талаархи мэдээлэл, судалгааг нарийвчлан шинэчлэн гаргаж, шийдвэрийн хэрэгжилтийг хангах бэлтгэл, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга /Ц.Энхбат/-д даалгасугай.
3.Энэ тогтоолын 1 дүгээр заалтыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

ДАРГА Ж.БАТЖАРГАЛ