A

A

A

Бүлэг: 1979
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүс дэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дагаж мөрдөх журам/

2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 131

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 1/2241 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
Нэг. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүс дэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дагаж мөрдөх журмыг нэгдүгээр, Боловсруулсан түлш нөөцлөх, дүүрэг, хороо, иргэдэд хүргэх журмыг хоёрдугаар, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд хяналт тавьж ажиллах орон тооны бус байцаагчийн ажиллах журмыг гуравдугаар хавсралтаар тус, тус баталсугай.
Хоёр. Батлагдсан журмыг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж, хэрэгжилтэнд хяналт тавихыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Г.Мөнхбаяр/-д, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах салбар хороодын дарга нарт даалгасугай.

ДАРГА Т.БИЛЭГТ

Шийдвэрийн улсын нэгдсэн санд 2011 оны 10 сарын 10-ны өдөр хүлээн авав.