A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Лифтний угсралтын ажлын төсвийн суурь норм/БНбД 81- 92-12, 81-93-12, 81-31-12, 81-115-12, 81-31-12, 83-30-12/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2012 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр

Дугаар 110

Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар хурлын тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/ 

1. Лифтний угсралтын ажлын төсвийн суурь норм/БНбД 81- 92-12/-ыг 1 дүгээр хавсралтаар, Лифтний засвар, шинэчлэлтийн ажлын төсвийн суурь норм /БНбД 81- 93-12/-ыг 2 дугаар хавсралтаар, Лифтний угсралт, засвар, шинэчлэлтийн ажлын хөдөлмөр зарцуулалтын жишиг норм/БНбД 81-31-12/-ыг 3 дугаар хавсралтаар, Лифтний угсралтын ажлын жишиг үнэ /БД 81-115-12/-ийг 4 дүгээр хавсралтаар, Барилгын холбоожуулалтын ажлын төсвийн суурь норм/,Холбоо, радио телевизийн байгууламжийн барилга угсралтын ажлын төсвийн суурь норм/БНбД 81-31-12/-ыг 6 дугаар хавсралтаар, Холбооны өндөр хурдны шилэн кабелийн залгааны ажлын хөдөлмөр зарцуулалтын жишиг норм /БНбД83-30-12/-ийг дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Батлагдсан төсвийн суурь норм, хөдөлмөр зарцуулалтын жишиг норм, жишиг үнийг нийтэд сурталчлах, хэвлэж олшруулах, хэрэглэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газар /Ц.Ганхүү/-т, түүний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар /Б.Баасан/-т даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын барилгын хорооны 1989 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаар тогтоолоор батлагдсан "Холбооны барилга угсралтын ажил" /Эмхэтгэл 31/-ийг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.ДАШДОРЖ

Улсын бүртгэлд 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 3332 дугаарт бүртгэв.