A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 322 хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2017 оны 89-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

"Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-ний 274.8 дахь арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журмыг үндэслэн эрхэлсэн салбар, орон нутгийн онцлогт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлалыг боловсруулан баталж, мөрдүүлэхийг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлаг болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2006 оны 160, "Журамд нэмэлт оруулах тухай" 2009 оны 285, "Журам шинэчлэн батлах тухай" 2010 оны 11 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ