A

A

A

Бүлэг: 1979
ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫНТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
НИЙГМИЙН ДЭГ ЖУРМЫГ ХАНГАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2000 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ховд

Дугаар 68

Архидан согтуурахтай тэмцэх тухай Монгол улсын хуулийг хэрэгуүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
НЭГ. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэг салбарт зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг нэгдүгээр, Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглосон байршлын хоёрдугаар, Сргтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэг салбарт тавигдах үндсэн шаардлагыг гуравдугаар, ажиллах журмыг дөрөвдүгээр, Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлжх газруудын ажиллах цагийн хуваарийг тавдугаар хавсралтаар тус тус батлан 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн аймгийн нутаг дэвсгэрт мөрдүүлсүгэй.
ХОЁР. Аймгийн Засаг дарга Д. Галсандондогт даалгах нь:
1. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих аймгийн комиссыг байгуулан дүрмийг нь батлан ажиллах.
2. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл өмнө нь авсан аж ахуйн нэгж байгууллагыг нэг бүрчлэн аттесиаичмлж шинээр зөвшөөөрөл олгох ажлыг 2000 оны 12 дугаар сарын 30-ны дотор зохион байгуулах.
3. Дээрх арга хэмжээтэй холбогдуулан 24 цагийн ажиллагаатай дэлгүүрийн асуудлыг шийдэж, бүрэн цэгцлэх
4. Хүмүүс ихээхэн хэмжээгээр төлөвлөсөн ажил амьдралаа зохицуулж байгааг харгалзан аймгийн төв захад цагдаагийн хэсэг байгуулан байнгын ажиллагаатай болгох.
ГУРАВ. Энэ тогтоолын хэрэгжилтэнд байнга хяналт тавьж ажиллахыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Г. Элдэвсүрэнд үүрэг болгосугай.

                                                                                                       ДАРГА                                                             Д. ШИРЭНДЭВ

                                                                                   НАРИЙН БИЧГИЙН

                                                                                                ДАРГА                                                                      Г. ЭЛДЭВСҮРЭН