A

A

A

Бүлэг: 1979

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ШИЙДВЭР ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 269

Ховд

Манай аймагт болон хил залгаа аймаг, сум дамнасан малын хулгайн хэргийн үйлдэл урьдаас төлөвлөсөн зорилготой, бүлэглэсэн сүлжээ бүхий зохион байгуулалттай, техник хэрэгсэл ашигласан шинжтэй болж, нийт гэмт хэрэг эрх зүйн зөрчлийн ихэнх хувийг эзлэн, зарим иргэд, айл өрхийн амьжиргааны эх үүсвэрийг алдагдуулж, ядуурал нэмэгдэхэд нөлөөлөх болж, энэ төрлийн гэмт үйлдэлд хүүхэд залуучуудыг татан оролцуулах тохиолдол гарч байгаа тухай хууль сахиулах байгууллагуудын санал, дүгнэлтийг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1. Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөрийг хавсралтаар баталсугай.

2. Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах сан байгуулах болон түүнд хөрөнгө төвлөрүүлэх, санхүүжүүлэх, зарцуулах, тайлагнах журам боловсруулж оруулахыг аймгийн Засаг дарга /Г.Нямдаваа/-д үүрэг болгосугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган мөрдөж биелэлтийг хангах арга хэмжээ авч ажиллахыг аймаг, сумдын Засаг дарга нарт даалгасугай.

4.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, хүрсэн үр дүнг хагас бүтэн жил тутам мэдээлж байхыг аймгийн Шүүхийн ерөнхий Шүүгч, Прокурорын газрын ерөнхий прокурор нарт зөвлөж, энэхүү хөтөлбөрт үүрэг хүлээсэн албан тушаалтан сонгуультанд үүрэг болгож,хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, дүнг аймгийн ГХУСАЗЗ-д танилцуулж байхыг аймгийн Засаг дарга /Г.Нямдаваа/-д, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд мэдээлж байхыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /О.Ширэндэв/-т үүрэг болгосугай.

ДАРГА О.ШИРЭНДЭВ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.ДАМБА

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ШИЙДВЭР
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ховд