A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 239

Улаанбаатар хот

МОНГОЛ ТӨРИЙН ГАЛЫГ БАДРААХ ТУХАЙ

Хүн ардынхаа үндэсний ухамсар, гүн ухааны үзэл санааг сэргээн төлөвшүүлэх, хүний эрх, эрх чөлөө, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын гишүүдээс гаргаж буй саналыг дэмжиж Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн их ойн өдөр буюу 2011 оны 12 дугаар сарын 29-нд Монгол төрийн тулгын галыг бадраасугай.

2.Төр улс, түмэн олныхоо цог золбоо, хийморь лундааг бататгах, үндэсний уламжлалт ёс заншлаа эрхэмлэх үүднээс жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдөр өөрсдийн тулгын галаа бадрааж байхыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх бүрт уриалсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ