Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ  /Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрлийн журам/

УУЛ УУРХАЙН САЙДЫН ТУШААЛ

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ  /Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрлийн журам/

 

                   2013 оны 08 дугаар
                   сарын 29-ний өдөр                                                                       Дугаар 171                                                                               Улаанбаатар хот 

                     

              Монгол Улсын “Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
 

             1. Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрлийн журмыг 1-р хавсралтаар баталсугай.

 

             2. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын шалгуур үзүүлэлт тодорхойлолтыг 2-р хавсралтаар, шингэрүүлсэн шатдаг хийн агуулахын шалгуур үзүүлэлт тодорхойлолтыг 3-р хавсралтаар, шатахуун түгээх станцын шалгуур үзүүлэлтүүдийг 4-р хавсралтаар, шингэрүүлсэн шатдаг хий түгээх станцын шалгуур үзүүлэлтүүдийг 5-р хавсралтаар, импортын мэдээ гаргах маятын загварыг 6-р хавсралтаар, бөөний борлуулалтын мэдээ гаргах маятын загварыг 7-р хавсралтаар, жижиглэнгийн борлуулалтын мэдээ гаргах маятын загварыг 8-р хавсралтаар, үлдэгдлийн мэдээ гаргах маятын загварыг 9-р хавсралтаар, Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч  компаниудаас мэдээ тайлангаа Газрын тосны газарт ирүүлэх хуваарийг 10-р хавсралтаар тус тус баталсугай.

 

             3. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидэд, Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг Түлшний бодлогын хэлтэс /А.Эрдэнэпүрэв/-т, Газрын тосны газар /Г.Өлзийбүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

 

             4. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, өргөдлийн загвар, материал бүрдүүлэх, дүгнэлт гаргах заавар батлах тухай" Үйлдвэр, худалдааны сайдын 2006 оны 197 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

САЙД                               Д.ГАНХУЯГ